Та хэрэглэгчийн код болох 7 оронтой тоогоо мэдэхийг хүсвэл 70047004 утсаар мэдээллийн ажилтантай холбогдох, эсвэл ажлын цагаар УБЦТС ТӨХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудасны зурвас хэсэг /чат/-ээр холбогдож асуух боломжтой. Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнээс үзэх, УБЦТС ТӨХК-аас таны утсанд мессежээр илгээсэн төлбөрийн мэдээлэл эсвэл төлбөр төлсөн баримтаасаа харах боломжтой.
ЦАГИЙН ХУВААРЬ
Ашиглалт засварын төвүүд (Зүүн, Баруун, Зуунмод, Налайх, Өндөр хүчдэл, Кабель шугамын)
Даваа - Баасан гарагт 08:30 - 17:30 цаг
Түгээх төвүүдийн шуурхай үйлчилгээний хэсэг
Даваа - Ням гарагт 24 цаг
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд (Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Зуунмод)
Даваа-Баасан гарагт 08:30-17:30 цаг
Бямба гарагт 10:00-16:00 цаг
Ням гарагт амарна
Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв
Даваа-Баасан гарагт 08:30-17:30 цаг
Бямба. Ням, гарагт амарна
УБЦТС ТӨХК-ийн бүх нэгжтэй 70047004 дугаарын утсаар холбогдоно.
Та харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр ирж цахилгаан хангамжийн 220 В, 0.4 кВ түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох өргөдлийг бөглөж өгнө.
Та УБЦТС ТӨХК-тай өмнө нь /аль нэг ХҮТ-д/ цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй байсан бол энэ тухай мэдэгдэж хуучин гэрээг шаардлагатай гэж үзвэл цуцлах үүрэгтэй бөгөөд төлбөрийн тооцоогүй болсон байна.
Цахилгаан хангамжийн 220 В, 0.4 кВ болон түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох аж ахуйн нэгж байгууллага болон үйлчилгээ эрхэлдэг иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
д/д
|
Аж ахуйн нэгж байгууллага болон үйлчилгээ эрхэлдэг иргэн
|
380В
|
220В
|
1
|
Техникийн нөхцөлийн хуулбар
|
Техникийн нөхцөлийн хуулбар
|
2
|
Холболтын протоколын хуулбар
|
Газардуулгын протоколын хуулбар. /Орон сууцны байрны ерөнхий щитнээс холбогдсон бол шаардлагагүй/
|
3
|
Газардуулгын протоколын хуулбар
|
Тоолуурын гэрчилгээний хуулбар
|
4
|
Тоолуурын гэрчилгээний хуулбар
|
Газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
|
5
|
Гүйдэл, хүчдэлийн трансформаторын гэрчилгээний хуулбар
|
Байгууллагын гэрчилгээний хуулбар. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
|
6
|
Газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
|
Харилцах утасны дугаар
|
7
|
Байгууллагын гэрчилгээний хуулбар. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
|
|
8
|
Харилцах утасны дугаар
|
|
Цахилгаан хангамжийн 220В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгч дараах материалыг бүрдүүлнэ:
д/д
|
Ахуйн хэрэглэгч
|
220В
|
380В
|
Орон сууцны хэрэглэгч
|
Гэр хорооллын хэрэглэгч
|
1
|
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
|
Кадастрын зураг, газрын гэрчилгээний хуулбар
|
Техникийн нөхцөлийн хуулбар
|
2
|
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Холболтын протоколын хуулбар
|
3
|
Тоолуурын гэрчилгээний хуулбар
|
Хорооны тодорхойлолт
|
Газардуулгын протоколын хуулбар
|
4
|
Харилцах утасны дугаар
|
Тоолуурын гэрчилгээний хуулбар
|
Кадастрын зураг, газрын гэрчилгээний хуулбар
|
5
|
|
Харилцах утасны дугаар
|
Иргэний үнэмлэхний хуулбар
|
6
|
|
|
Хорооны тодорхойлолт
|
7
|
|
|
Тоолуурын гэрчилгээний хуулбар
|
8
|
|
|
Харилцах утасны дугаар
|
Таны ашиглаж байгаа тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор нь ажиллах зарчим, бүтцээсээ хамаараад улсын баталгаажуулалтын хугацаа нь харилцан адилгүй байдаг.
Үүнд:
- Бүх төрлийн электрон болон ухаалаг тоолуур 8 жил
- 1 ба 3 фазын импульсийн тоолуур 4 жил
- 1 ба 3 фазын механик тоолуур 3 жил
- Гүйдлийн трансформатор 4 жил
- Хүчдэлийн трансформатор 6 жил
- 100В-ын механик тоолуур 2 жил
Хэрвээ таны тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторын баталгаат хугацаа дууссан бол харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 70047004 дугаарын утсаар холбогдон захиалга өгч, тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнээс салгуулах захиалга өгч салгуулаад тусгай зөвшөөрөл бүхий дурын лабораторид өгч баталгаажуулна. Баталгаажуулсны дараа харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 70047004 дугаарын утсаар холбогдон тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнд холбуулах ажлын захиалга өгч холбуулна.
Манай компани нийт хэрэглэгчдийг борлуулалтын 6 циклд хуваадаг. Цикл гэдэг нь хэрэглэгчдийн тоолуурын заалтыг бичих, хэрэглэгчийн сонгосон банк буюу тооцооны касст нэхэмжлэл хүргэх, төлбөр хийх, төлөх тухай сануулах, цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүргэх, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд түдгэлзүүлэх, шүүхэд шилжүүлэх мэдэгдэл хүргэх, шүүхэд шилжүүлэх зэрэг ажиллагааг тодорхой өдрөөр тооцож нарийвчлан тусгасан хугацааг хэлнэ.
Цикл нь хэрэглэгчийн тоолуурын заалтыг авсан өдрөөс эхлэх ба хүснэгтэд заасан дарааллын дагуу хоног тоологдоно.
Циклд тусгагдсан ажилбар
|
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний заалт
|
Хугацаа /тоолуурын заалт авсан өдрөөс эхлэн тоологдоно/
|
Тоолуурын заалт авах
|
Гэрээнд заасан циклийн хугацаанд тоолуурын заалтыг 1-5 хоногт багтаан авна
|
Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.1
|
1-5 дахь хоног
|
Банкинд нэхэмжлэх хүргэх
|
Хэрэглэгчийн сонгосон банкинд төлбөрийн нэхэмжлэлийг 1 хоногт багтаан цахим хэлбэрээр илгээнэ
|
Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.2
|
2-6 дахь хоног
|
Төлбөр төлөхийг хүлээх өдрүүд
|
Төлбөрийн нэхэмжлэл банкинд хүргэгдсэнээс хойш хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүрэг хүлээнэ
|
Гэрээний хоёрдугаар хавсралтын 2.3
|
2-15 дахь хоног
|
Төлбөр хийх тухай сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх
|
Хэрэглэгч гэрээний хугацаандаа төлбөрөө хийгээгүй бол сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэнэ
|
3.1.5
|
11-15 дахь хоног
|
Алданги тооцох
|
Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож эхэлнэ
|
4.11
|
21 дэх хоног
|
Цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх
|
Хэрэглэгчид төлбөрөө төлөх тухай сануулах мэдэгдэл хүргэсэн ч төлөхгүй бол цахилгааны хэрэглээг түдгэлзүүлнэ
|
3.1.6
|
16 дахь хоногоос
|
Цахилгаан эрчим хүчний түдгэлзүүлсэн хэрэглээг сэргээх
|
Төлбөрөө төлсөн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг цаг тухайд нь сэргээх
|
3.2.4
|
Төлбөрөө төлсөн цаг тухайд |
Шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдэгдэл хүргэх
|
|
|
Төлбөр хийгээгүй хэрэглэгчийг шүүхэд шилжүүлэх
|
|
|
Борлуулалтын 6 циклийн хугацааг харуулбал:
Цикл
|
Бичилт хийх өдрүүд
|
Банкинд нэхэмжлэл очих өдрүүд
|
Төлбөр төлөх өдрүүд
|
Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийг ЦЭХ-ийг түдгэлзүүлэх өдрүүд
|
R1
|
Сар бүрийн 1-5
|
Сар бүрийн 2-6
|
Сар бүрийн 15-ны өдрийг дуустал
|
Сар бүрийн 16-ны өдрөөс
|
R2
|
Сар бүрийн 6-10
|
Сар бүрийн 7-11
|
Сар бүрийн 20-ны өдрийг дуустал
|
Сар бүрийн 21-ны өдрөөс
|
R3
|
Сар бүрийн 11-15
|
Сар бүрийн 12-16
|
Сар бүрийн 25-ны өдрийг дуустал
|
Сар бүрийн 26-ны өдрөөс
|
R4
|
Сар бүрийн 16-20
|
Сар бүрийн 17-21
|
Сар бүрийн 31-ний өдрийг дуустал
|
Дараа сарын 1-ний өдрөөс
|
R5
|
Сар бүрийн 21-25
|
Сар бүрийн 22-26
|
Дараа сарын 5-ны өдрийг дуустал
|
Дараа сарын 6-ны өдрөөс
|
R6
|
Сар бүрийн 26-30
|
Сар бүрийн 27-оос дараа сарын 1-ний өдөр
|
Дараа сарын 10-ны өдрийг дуустал
|
Дараа сарын 11-ний өдрөөс
|
УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэдээ төлбөр төлөлтийн орчин үеийн бүх системийг ашиглах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс та өөрт хамгийн хялбар аргыг сонгож, гэрээт хугацаандаа төлбөрөө төлөх боломжтой.
Төлбөр төлөх боломжууд:
- УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн
- Банкны цахим үйлчилгээ
- Банкны “биллинг” болон “и-биллинг” үйлчилгээ. Энэ үйлчилгээг идэвхжүүлснээр банк Таны нэр дээр ирсэн нэхэмжлэлийн дагуу данснаас тань цахилгааны төлбөрийг сар бүр автоматаар шилжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны вэб сайт руу https://www.khanbank.com/mn/452 холбоосоор орж авна уу.
- Интернэт болон Мобайл банкаас харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн данс руу шилжүүлэх. Жишээ болгож Төрийн банкны интернет банкны гүйлгээ хийх цэсийг харуулав.
- Хаан банкны “Экспресс банк” ашиглах “Экспресс банк”-уудын байршлын талаарх мэдээллийг Хаан банкны вэб сайт руу https://www.khanbank.com/mn/personal/branches?type=express холбоосоор орж авна уу.
- ТҮЦ машинаар виза картаа ашиглан төлөх ТҮЦ машинуудын байршлын талаарх мэдээллийг https://tutsmashin.gov.mn/#about холбоосоор орж авна уу.
- Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой дугаарыг бичиж мессеж илгээгээд авах боломжтой.Харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, түүний салбар кассуудаар төлөх
Төлбөрийн үлдэгдэл, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансны дугаарын мэдээллийг 137004 дугаарт хэрэглэгчийн код болох 7 оронтой дугаарыг бичиж мессеж илгээгээд авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.tog.mn –вэб сайтаас авна уу.
1. Цахилгааны төлбөр
Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн тоолуурын заалтыг үндэслэн гаргадаг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтаас өмнөх сард тооцоо хийсэн заалтыг хасаад гарсан зөрүүг Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос тогтоосон тухайн хэрэглэгчийн ангилалд тохирох үнэ тарифаар үржүүлж гаргадаг.
2. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр
Монгол улс эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндсэн зорилтыг тодорхойлсон байдаг. Энэхүү зорилт нь зөвхөн эрчим хүчний хөгжлийн асуудал бус эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хөгжлийн цогц бодлогын үндсэн чиглэл юм.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрүүдээс гадна импортын болон нар, салхин эх үүсгүүрээс хангадаг. Манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний 92 орчим хувийг дулааны, 7-8%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэргийг үндэслэн Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тухайн үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгааны тарифын зөрүүг хэрэглэгчийн эрчим хүчний тарифт шингээн тооцдог бөгөөд айл өрхийн эрчим хүчний төлбөрийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөр эзэлдэг.
3. Цахилгаан эрчим хүчний суурь төлбөр
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 632 дүгээр тогтоолын дагуу цахилгаан эрчим хүчний сарын суурь тарифыг 3200 төгрөг(НӨАТ-гүй)-өөр тооцон ахуйн хэрэглэгчдээс авч байна.
4. Телевизийн хураамж
УБЦТС ТӨХК нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын бүх айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн хураан төвлөрүүлдэг.
Телевизийн нэвтрүүлгийн хураамжийг Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол, Эрчим хүчний яамны 2009 оны А/2276, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны 1/196 албан тоотууд, МҮОНРТ, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн дараах ялгавартайгаар хэрэглэгчдээс сар бүр авч байна.
Үүнд:
- УБ хотын айл өрх бүр 1100 төг, албан байгууллага 1650 төгрөг
- Аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1200 төгрөг
- Сум багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөг байна.
5. Хог хаягдлын үйлчилгээний хураамж
УБЦТС ТӨХК нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын гэр хорооллын бүх айл өрхийн хэрэглэгчээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтээр хураан төвлөрүүлдэг.
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг Даргын захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн гэр хорооллын хэрэглэгчдээс сар бүр 2500 төгрөгийг авч байна.
6. Үйлчилгээний төлбөр
УБЦТС ТӨХК нь ЭХЗХ-оос баталсан үйлчилгээний нэр төрөл, тэдгээрт мөрдөх үнэ тарифын дагуу хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлдэг.
Хэрэглэгчийн хүсэлтээр болон хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д заасны дагуу нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол тухайн сарын цахилгааны төлбөр дээр үйлчилгээний төлбөрийг тарифын дагуу нэмж тооцдог.
7. Мэдээлэл хүргэсэн төлбөр
УБЦТС ТӨХК нь хэрэглэгчийн төлбөрийн тооцооны хуудсыг бэлтгэж, банкинд илгээх, төлбөрийн болон төлбөр хийх хугацаа, төлбөрөө төлөөгүйн улмаас түдгэлзүүлэх болсон талаарх мэдээллүүдийг хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй гар утас руу мессежээр илгээх зэрэг үйлчилгээнд сар бүр 50 төгрөгийг авдаг.
8. Нэмэгдсэн өртгийн албан татвар
Нэхэмжлэлд тусгагдсан телевиз, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад төлбөр дээр Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцогддог.
Жич:
Хэрэглэгч гэр, сууц, байрандаа түр хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй бол УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа салгуулаад сар бүр тооцогддог суурь тарифын 3200 /НӨАТ-гүй/, хог хаягдлын үйлчилгээний 2500, телевизийн 1100 төгрөгийн хураамжуудыг тооцуулахгүй байх боломжтой.
Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгслийг үндэслэн тооцдог.
Аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:
Ахуйн /орон сууц, гэр хороолол/ хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:
УБЦТС ТӨХК нь хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын гэр хорооллын бүх айл өрхийн хэрэглэгчээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтээр хураан төвлөрүүлдэг.
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн Засаг Даргын захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг тус тус үндэслэн гэр хорооллын хэрэглэгчдээс сар бүр 2500 төгрөгийг авч байна.
УБЦТС ТӨХК нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг нийслэл болон Төв аймгийн 16 сумын бүх айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдээс Хэрэглэгчдэд үйлчлэх төв, гадуур ажиллах хүч, мэдээллийн баазыг түшиглэн хураан төвлөрүүлдэг.
Телевизийн нэвтрүүлгийн хураамжийг Монгол Улсын Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол, Эрчим хүчний яамны 2009 оны А/2276, Эрчим хүчний зохицуулах газрын 2011 оны 1/196 албан тоотууд, МҮОНРТ, УБЦТС ТӨХК-ийн хамтран ажиллах гэрээг үндэслэн дараах ялгавартайгаар хэрэглэгчдээс сар бүр авч байна.
Үүнд:
- УБ хотын айл өрх бүр 1100 төг, албан байгууллага 1650 төгрөг
- Аймгийн төвийн айл өрх 850, албан байгууллага 1200 төгрөг
- Сум багийн айл өрх, албан байгууллага 600 төгрөг байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 632 дүгээр тогтоолын дагуу цахилгаан эрчим хүчний сарын суурь тарифыг 3200 төгрөг(НӨАТ-гүй)-өөр тооцон ахуйн хэрэглэгчдээс авч байна.
Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг аль ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь тарифыг авдаг.
Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын хэрэглээний тооцооны дүнд алданги тооцдог. Алдангийг бичилт хийснээс хойш 21 дэх өдрөөс эхэлж хоногийн 0.3 хувиар тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмж бичнэ.
Төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу тухайн хэрэглэгч гэрээний зөрчлөө арилгах хүртэл хэрэглээг нь түр түдгэлзүүлнэ.
Та цахилгааны төлбөрөө бэлэн бусаар төлөөд НӨАТ-ын баримт авч чадаагүй нөхцөлд УБЦТС ТӨХК-ийн 70047004 утсаар дуудлагын мэргэжилтэнтэй холбогдож хэрэглэгчийн мэдээлэлдээ имэйл хаягаа бүртгүүлээд НӨАТ-ын баримтаа авах тухай хүсэлтээ гаргана. Үүний дараа таны бүртгүүлсэн имэйл хаягаар төлбөрийн баримт илгээгдэнэ. Мөн тухайн сардаа багтан харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж баримтаа авах боломжтой. Санамж: Тухайн сардаа багтан хандана уу.
Эрчим хүч хэрэглэх дүрмийн 43 дугаар заалтаас
Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгах ба энэ тухай тодорхойлолтыг эрчим хүчээр хангагч байгууллагаас авсан байна.
Тухайн байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эсвэл эзэмшигч нь худалдаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх тодорхойлолтыг шаардаж авна. Хэрэв тодорхойлолтыг аваагүйгээс эрчим хүчний өр төлбөртэй байр, орон сууц, хашаа, газар авсан тохиолдолд шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг хариуцна.
Тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор гэмтсэн /таггүй, лацгүй, бусад механик гэмтэл/, гацсан тохиолдолд харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 7004-7004 дугаарын утсаар холбогдон ажлын захиалга өгнө. Захиалгын дагуу харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс шалгах ба шаардлагатай бол тоолуурыг салгаж Тоолуурын лабораторид өгч засварлуулна. Тоолуур гацсан тохиолдолд Тоолуурын лабораторид өгч баталгаажуулна.
"Аж ахуйн нэгж хэрэглэгч"-ийн цахилгаан хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл /Зурган дээр даран томруулж үзэх боломжтой/
"Ахуйн хэрэглэгч"-ийн цахилгаан хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл /Зурган дээр даран томруулж үзэх боломжтой/
Хамгаалалтын зурваст хориглох зүйлс:
- Дэд станц, хуваарилах байгууламж нь ой, тариа, ногооны талбайд байрласан тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалах,
- Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барих,
- Шугам сууц эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах,
- Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулах.